“Dawning” тоглолт боллоо.

Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын захирал, удирдаач, Passion & Sharing (APS) академийг үндэслэн байгуулагч JUNIL JIN-тэй хамтарсан “Dawning”  тоглолт 2016 оны 9-р сарын 21нд 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдлоо. Тоглолтонд F.Mendelssohn “Symphony No.4 in A ("Italian") op.90”,  Young Jo Lee  “Glory of Dawning for Orchestra”,  Моцарт хийлд зориулсан концерт №4 зэрэг зохиолууд тоглогдсон юм. F.Mendelssohn “Symphony No.4 in A ("Italian") op.90” нь бүтнээрээ Монголд анх удаагаа тоглогдсон нь энэхүү тоглолтын нэгэн том онцлог байлаа. Мөн Симфони найрал хөгжмийн хөгжимчин Х.Санчир Моцартын хийлд зориулсан №4-г гоцлон тоглосон юм. 

Холбоотой мэдээлэл