“CITY SWING” JAZZ NIGHT ДӨРӨВ ДЭХ ЖИЛДЭЭ...

Анх 2014 онд удирдаач С.Саруул-Одын санаачилгаар эхлүүлж байсан “City swing” классик жазз тоглолт өдгөө 4 дэх жилдээ үзэгч сонсогчдынхоо хүртээл болгох гэж байна. Дэлхийн алдарт бүтээлүүдээс толилуулж эхэлсэн цагаас хойш үзэгч сонсогчдын ташаалд нийцээд буй уг тоглолтоо 2017 оны 11-р сарын 09-нд улсын Филармонийн концертын танхимд 19:00 цагаас ганцхан удаа тоглох гэнэ. 

Тоглолтод Sammy Nestico, Glenn Miller, Billy Strayhorn, Luiz Bonfa, Gordon Goodwin, Cole Porter, Duke Ellington зэрэг хөгжмийн зохиолчдийн бүтээлээс толилуулах бөгөөд Баянмонгол биг бэнд, удирдаач С.Саруул-Од /СТА/, жазз дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/ нар жазз хөгжмийн хөнгөн хэмнэлд нэгэн үдшийг хамдтаа өнгөрүүлэхийг урьж байна.


Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99925074 дугаарын утсаар болон https://www.facebook.com/mongolianstatephilharmonic/ хуудаснаас лавлана уу. Дашрамд дуулгахад тоглолтын тасалбарыг 100gg оноогоор 5000₮ хөнгөлүүлэх болон Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/823/ -c худалдан авах боломжтой.

Холбоотой мэдээлэл