Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулга 2018 оны эхний тоглолтоо өргөн барилаа.

"Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд" уламжлалт тоглолт энэ сарын 12-нд Филармонийн концертын танхимд амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн тоглолтод Төрийн хошой шагналт, АЖ Н.Жанцанноров, УГЗ Р.Ганбат, залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбат зэрэг орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын нэн шинэ бүтээлүүд удирдаач Д.Түвшинсайханы /СТА/ удирдлага дор эгшиглэж, хөгжимчин О.Мөнхтогтох/СТА/, 
Р.Амарбаяр/СТА/, 
Ж.Уранцэцэг/СТА/, 
Ц.Анхбаяр нар гоцолж үзэгч сонсогч олондоо хүргэсэн юм.

Холбоотой мэдээлэл