“МӨНХӨД ДУУРСАХ АЯЛГУУ” БаянМонгол жазз найрал хөгжмийн шинэ уран бүтээлийн концерт

Төрийн соёрхолт, УГЗ Сэвжидийн Сүхбаатар 12-р сарын 1,2-ны өдөр Улсын Филармонийн тайзнаа “МӨНХӨД ДУУРСАХ АЯЛГУУ” БаянМонгол жазз найрал хөгжмийн шинэ уран бүтээлийн концертыг найруулан тавих гэж байна.Тоглолт “БаянМонгол жазз найрал хөгжим” үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ба тус найрал хөгжмөөс туурвигдсан олон арван шилдэг бүтээлээс дээжлэн шинэчлэн найруулан хүргэж байгаагаар онцлог болж байна.
Тоглолтонд Улсын Филармонийн гоцлол дуучид болон Симфони найрал хөгжмийн утсан хөгжимчидөөс бүрдсэн 50 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй томоохон хэмжээний концерт юм.
Тоглолтын тасалбарыг Филармонийн тасалбарын касаар болон https://www.ticket.mn/event/337/ сайтаас худалдан авах ба Unitel-ын хэрэглэгчид 100GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн авах боломжтой.

Холбоотой мэдээлэл