Э.Оюунтуяа: Бид өөрсдөө хөгжмийн бүтээлээ хөрвүүлэн найруулдаг.

Энэ сарын 16 нд Улсын филармонид ”NOVEL MELODY” цөөхүүл хөгжмийн концөрт эгшиглэх гэж байна. Гурав дахь удаагаа зохиогдож байгаа энэ тоглолтын талаар Морин хуурын чуулгын ятга хөгжимчин Э.Оюунтуяатай ярилцлаа.

Энэ сарын 16нд болох тоглолт өмнөх тоглолтоос юугаараа илүү онцлогтой болох вэ. Хөгжимчдийн хувьд тоглолтын бэлтгэл хангагдсан болов уу?

Бэлтгэл сайн хангагдсан. Морин хуурын чуулга Клод Боллин, Давид Попер, Астор Пъяцолла зэрэг орчин цагийн гадаадын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлийг үндэсний хөгжмөөр үзэгч олондоо толилуулах гэж байна. Морин хуурийн чуулгад Ятга хөгжим тоглодог таван хүн байдаг. Ятгын тав нийлээд зохиолоо өөрсдөө олоод хөгжимдөө тохируулж, найруулан, хөрвүүлдэг. Энэ нь бид хэдийн хувьд давуу тал болдог. Бусад байгууллагууд мэргэжлийн хөгжмийн найруулагч, зохиолчидтой ажилладаг бол манайх өөрсдөө хөгжмийн найруулга зохиолоо бичдэг. Энэ тоглолт гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Цаашид жил бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ удаагийн тоглолтонд зориулан зохиолоо өөрсдөө найруулж байгаа юу?

Манай чуулга бүхий л хөгжмийн аязаа өөрсдөө зохиодог. Хөгжмийн найруулга хийдэг  удирдаач Д.Түвшинсайхан болон бусад морин хуурчид, хөгжимчид бий.

Ятга бол өвөрмөц аялгуутай хөгжим. Хүүхдүүдэд хэрэгтэй зөвлөмж болж чадах байх, таны хөгжимд татагдсан нууц юу вэ?

Урлагг хөл тавьсан ихэнх хүмүүс гэр бүлийн хүмүүжил, аав ээжийнхээ нөлөөллөөр урлагт дурласан байх нь олонтаа. Би ч гэсэн бусад хүмүүсийн адил ээжийгээ дагаж ятга тоглож байгаад 1995 онд Хөгжим бүжгийн коллежийн ятга хөгжмийн ангид орсон. Анх 12 настай байхдаа ятга хөгжим тоглож байлаа. Одоо 24 жил энэ хөгжимтэйгөө ажиллаж, амьдарч байна даа. Урлаг бол хувь хүний хүмүүжилд ихээр нөлөөлдөг. Ятга хөгжим тоглодог, ятгачин болохыг мөрөөдөж байгаа хүүхдэд хөгжим гэдэг өөрөө агуу зүйл. Ятга ч гэхгүй хөгжмийн ямар ч төрөл хүүхдийн хүмүүжил, гоо зүй, оюун санаа, сэтгэхүйд нөлөөлдөг. Тиймээс урлагт хөгжимд дурлавал дурласан шиг дурлах хэрэгтэй л гэж хэлнэ. Гэхдээ амьдралын туршлагаас харахад урлагын гэр бүлд өссөн хүүхэд илүү дайчин, мэдрэмжтэй болж төлөвшсөн байдаг юм билээ.

Ярилцсан сэтгүүлч: Э.Оюунтуяа

Эх сурвалж: "Өглөөний сонин", 2016.04.14 №071, 8-р нүүр

Холбоотой мэдээлэл