Энэ долоо хоногт классик жазз тоглолт болно

Улсын Филармонийн Баянмонгол биг бэндийн CITY SWING классик жазз тоглолт энэ долоо хоногт буюу 2017 оны 11 сарын 09-нд 19:00 цагаас улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдох гэж байна. Sammy Nestico, Glenn Miller, Billy Strayhorn, Luiz Bonfa, Gordon Goodwin, Cole Porter, Duke Ellington нарын хөгжмийн зохиолчдийн бүтээлээс толилуулна.

Тоглолтын хөтөлбөрт:

  • Black Orpheus
  • A Few Good men
  • Samba del Gringo
  • Raphsody in blue
  • Brazil
  • Night and day
  • String of Pearls
  • Take the Train
  • Moonlight Serenade
  • Warm breeze
  • Tuxedo Junction
  • Samantha
  • Harlem Nocturne
  • Sting of Pearls зэрэг олон алдарт жазз бүтээлүүд багтсан байна.

Тоглолтонд удирдаач С.Саруул-Од /МУСТА/, дуучин Н.Наранбаатар /МУСТА/, Ц.Хулан /МУСТА/ урилгаар залуу дуучин Г.Тэнүүн, Ж.Ариунжаргал нар оролцоно.

Тоглолтын тасалбарыг 1800-1900 үнэгүй хүргэх ба Филармонийн касс, www.ticket.mn болон Shangri La Mall, Emart, Hi Fi Records-д байрлах TicketBox-уудаар худалдаалагдаж байна. Юнителийн хэрэглэгч тоглолтын тасалбарыг 100 GG оноогоор 5000 төгрөг хямдруулан авах боломжтой.

Холбоотой мэдээлэл