Хүүхэлдэйн киноны дуу хөгжим Филармонийн тайзнаа эгшиглэлээ.

Улсын Филармониос 5-р сард хэрэгжүүлж буй “Хүүхдийн Ертөнц” төслийн эхний тоглолт болох Дэлхийн шилдэг хүүхэлдэйн киноны хөгжмийн “Танил ертөнц ” тоглолт амжилттай тоглогдлоо.

“Танил Ертөнц” тоглолтын хөтөлбөрт Frozen, Tom and Jerry, The Lion King, Маша и Медведь, Ну Погоди, Улыбка зэрэг шилдэг хүүхэлдэйн киноны дуу хөгжмүүд багтсан байсан бөгөөд  тоглолтонд  Улсын Филармонийн “Баян монгол” жазз найрал хөгжим, удирдаач МУУГЗ Б.Ганбат, С.Саруул-Од /СТА/, дуучин Б.Дэлгэрбаяр /СТА/ , П.Өнөржаргал /СТА/, Б. Солонго болон  “Олонлог” сургуулийн  сурагчид оролцож тоглолтонд хүрэлцэн  ирсэн хүүхэд багачууд, аав ээжүүдийн хамт инээд хөөртэй нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөлөө. Дэлхийн шилдэг хүүхэлдэйн киноны дуу хөгжим Улсын Филармонид анх удаагаа тоглогдсон нь энэ тоглолтын нэг онцлог байлаа.

Баян Монгол чуулгын уран бүтээлчдийн гайхалтай авьяас чадвар,  тэдний хүч хөдөлмөр шингэсэн хүүхэлдэйн киноны  хөгжмийн бүтээлүүдийг хүүхэд багачууд  үзэж сонсож бас дуулалдан дараагийн тоглолтын хүлээлттэйгээр  тоглолт өндөрлөсөн юм.

Холбоотой мэдээлэл