Шилдэг киноны дуу хөгжмүүд Улсын Филармонийн тайзнаа

James Bond 007 киноны Skyfall, Rocky киноны Eye of Tiger, Gonna Fly now, Mission Impossible гэх зэрэг Дэлхийн болон монголын шилдэг киноны дуу хөгжмүүд эгшиглэх “MOVIE SWING” тоглолт 2016 оны 12 сарын 02-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдоно.

Тоглолтонд Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од /СТА/, Дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/ П.Өнөржаргал /СТА/, Б.Солонго нар оролцоно.

Тасалбарын Филармонийн кассаар болон https://www.ticket.mn/event/date/300/ сайтаар худалдаалж байна. Дашрамд дуулгахад Филармонийн кассаас тасалбар авахдаа Юнителийн GG карттай хэрэглэгчид 100gg оноогоор 5000₮ хямдруулан авахаас гадна 1900-1617-р үнэгүй хүргүүлэн авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99925074, 88004849 дугаараас лавлана уу.

Холбоотой мэдээлэл