Бүх нийтийн хөгжмийн боловсролын хөтөлбөр

Монгол улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичигт үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг өргөжүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах, үндэсний хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байдаг бөгөөд тус зорилтыг хэрэгжүүлэхдээ иргэнийг оюунлаг, соёл, уламжлалаа нандигнан дээдэлдэг болгон төлөвшүүлэх явдлыг боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох, иргэдэд соёлын үнэт зүйлийн тухай мэдээлэл олж авах, хүртэх бололцоог бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авна гэж тусгасан  байдаг. XXI зууны хүн төрлөхтний хөгжлийн түгээмэл үзэл хандлагад нийцүүлэн соёл урлаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрийг эрэмбэ дараатай хөгжүүлэх нь нийгмийн амьдралын бүх хүрээнд хэрэгжүүлэх зорилт бөгөөд дэлхий нийтээрээ хүн төвтэй хөгжлийн бодлого баримтлан улс орны хөгжлийн үндсийг боловсрол хэмээн үзэх болсон өнөө үед дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд бүх нийтийн урлаг, гоо зүйн боловсрол чухал ач холбогдолтой бөгөөд үүнд хөгжмийн гүйцэтгэх үүрэг их юм. Монгол улсын филармони нь Симфони найрал хөгжим, “Баян Монгол” джаз найрал хөгжим, “Морин Хуурын” чуулга зэрэг хөгжмийн томоохон төлөөлөл бүрэлдэхүүнийг эгнээндээ багтаасан концертийн байгууллага бөгөөд соёлын тухай хууль, төрөөс баримтлах соёлын бодлого, Засгийн газрын  тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, байгууллагын стратегийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүх нийтийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тус хөтөлбөр нь мэдээллийн технологи өндөр хөгжиж соёлын өрсөлдөөн идэвхжиж байгаа даяаршлын өнөө цаг үед боломжит бүх сувгаар гарч буй хяналтгүй соёлын довтолгоон,  аль нэг соёлын дарангуйлалд иргэд олон нийтийг төөрөгдөх байдлаас сэргийлж өөрийн уламжлалт соёлоо хамгаалах, дэлхий нийтийн соёл, урлагийн ололттой давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан даяарших, хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийг бий болгох, бүтээн туурвигчдыг дэмжих, хөгжим сонирхогч, сонсогчдын цар хүрээг өргөжүүлэх, хөгжмийн уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэлхийн хөгжмийн зах зээлд монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөгжмийн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжмийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутан залуус,  ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээл,  хөгжим сонирхогч иргэдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, ард иргэдийг үндэсний болон дэлхийн соёлын ололтоор  бахархах үзлээр хүмүүжүүлэх, гоо зүйн боловсрол олгох зорилготой юм.


МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” төсөл 

Төслийн зорилго

Монгол хөгжмийн бүтээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж урын санг баяжуулах, бүтээн туурвиж иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар үндэсний соёл, уламжлалаар бахархах үзлээр хүмүүжүүлэх, ТВ, Радио, цахим орчин дахь Монгол  хөгжмийн бүтээлийн эзлэх хувийг  нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлд сурталчлахад уг төслийн зорилго оршино.

Төслийн зорилт

  • Үндэсний уламжлалт болон Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс түүвэрлэн тоглолт зохион байгуулж иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • Байгууллагын  урын сан дахь монгол бүтээлийн тоог нэмэгдүүлэх, урын санг баяжуулах, архив болон хувь хүнд хадгалагдаж байгаа монгол хөгжмийн бүтээлийг сэргээн ашиглах, хадгалалт хамгаалалтыг сайжруулж, цахим уран бүтээлийн хадгалалтын нэгжийг бүрдүүлэх
  • Үндэсний мэргэжлийн уран бүтээлчдийн шинэ уран бүтээлийн нийлүүлэлтийг телевиз, радиогийн орчинд нэмэгдүүлэх
  • Хөгжмийн уран бүтээлийг цахим хэлбэрт хувиргах, зах зээлд нийлүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, цахим орчин дахь Монгол хөгжмийн  бүтээлийн эзлэх хувийг  нэмэгдүүлэх;
  • Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн аудио, видео цомог гаргах, дахин давтагдашгүй хөгжмийн уран бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах,
  • Шилдэг бүтээлийг үүрэн телефоны орчинд нэмэгдүүлэх, гар утасны рингетон болгож нийтэд түгээх

 

“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ” танин мэдэхүйн зорилтот төсөл

Төслийн зорилго

Шинэ зууны хүүхэд, багачуудад хөгжмөөр дамжуулан урлаг, гоо зүйн боловсрол олгох, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хөгжмийн урлагийн түүхийг сурталчлан таниулах, хүүхдэд зориулсан хөгжмийн бүтээлээр  байгууллагын урын санг баяжуулах, ТВ, Радио, цахим орчин дахь хүүхдийн уран бүтээлийн эзлэх хувийг  нэмэгдүүлэхэд уг төслийн зорилго оршино.

Төслийн зорилт

  • Монголын болон дэлхийн хөгжмийн зохиолчдын хүүхэд багачуудын нас сэтгэхүйн онцлогт зориулан зохиож туурвисан шилдэг хөгжмийн бүтээлийн тоглолтыг зохион байгуулах. 
  • Хүүхдэд зориулсан хөгжмийн бүтээлээр байгууллагын урын санг баяжуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулж, цахим уран бүтээлийн хадгалалтын нэгжийг бүрдүүлэх
  • Хүүхдэд зориулсан хөгжмийн шинэ уран бүтээлийн нийлүүлэлтийг телевиз, радиогийн орчинд нэмэгдүүлэх
  • Хүүхэд багачуудад зориулсан хөгжмийн уран бүтээлийг цахим хэлбэрт хувиргах,  цахим орчинд хүүхдийн уран бүтээлийн эзлэх хувийг  нэмэгдүүлэх
  • Хүүхэд багачуудад зориулсан хөгжмийн цомог гаргах, комик болон сонсдог ном хэвлүүлэх 
  • Шилдэг бүтээлийг үүрэн телефоны орчинд нэмэгдүүлэх, зах зээлд нийлүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх

     

“БИД НЭГ ГЭР БҮЛ” төсөл 

Төслийн зорилго

Гэр бүлийн үнэт зүйл, нийгмийн сайн сайханд уриалсан тоглолт, үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, гэр бүлд ээлтэй орчинг бүрдүүлэх, хөгжмийн урлагийн ач холбогдолыг гэр бүл, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан  түгээн дэлгэрүүлэхэд уг төслийн зорилго оршино.

Төслийн зорилт

  • Хөгжмийн шилдэг бүтээлийн дээжээс түүвэрлэн тоглолт зохион байгуулж гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх.  
  • Гэр бүлийн оролцоонд тулгуурласан хөгжмийн нэвтрүүлэг, зохиомж, хөтөлбөрийг телевиз, радиогийн орчинд нэмэгдүүлэх
  • Хайр дурлал, гэр бүлийн сэдэвт дууны уран бүтээлийн аудио, видео цомог гаргах,  эдийн засгийн эргэлтэд оруулах,Шилдэг бүтээлийг үүрэн телефоны орчинд нэмэгдүүлэх,

     

“ИХ ХОТЫН ХЭМНЭЛ ” төсөл 

 Төслийн зорилго

Өсвөр үе, залуучуудын хүсэл сонирхолд тулгуурласан, нийгмийн сайн сайханд уриалсан тоглолт, үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж хөгжмийн урлагийн ач холбогдолыг таниулах, ээлтэй орчинг бүрдүүлэх, тэдний оролцоо, дэмжлэгт тулгуурлан хөгжмийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд уг төслийн зорилго оршино.

Төслийн зорилт

  • Өсвөр үе, залуучуудад зориулсан хөгжмийн шилдэг бүтээлийн тоглолт зохион байгуулж тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх.  
  • Өсвөр үе, залуучуудын оролцоонд тулгуурласан хөгжмийн нэвтрүүлэг, зохиомж, хөтөлбөрийг телевиз, радиогийн орчинд нэмэгдүүлэх
  • Аудио, видео цомог гаргах,  эдийн засгийн эргэлтэд оруулах,
  • Хөгжмийн бүтээлийг үүрэн телефоны орчинд нэмэгдүүлэх,

     

“МОНГОЛЫН САЙХАН ОРОН ” төсөл 

Төслийн зорилго

Жуулчдад зориулсан тоглолт, үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний оролцоо, дэмжлэгт тулгуурлан үндэсний өв соёлоо, түүх заншилаа дэлхийд сурталчлах таниулахад уг төслийн зорилго оршино.

Төслийн зорилт

  • Өсвөр үе, залуучуудад зориулсан хөгжмийн шилдэг бүтээлийн тоглолт зохион байгуулж тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх. 
  • Аялал жуулчлалын мэдээллийн сан бүрдүүлэх, жуулчдыг мэдээллээр хангах, аялал жуулчлалын талаар нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагтай хамтран ажиллах
  • Монголд суугаа гадаад иргэдийн оролцоонд тулгуурласан хөгжмийн нэвтрүүлэг, зохиомж, хөтөлбөрийг телевиз, радио, цахим орчинд нэмэгдүүлэх
  • Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн аудио, видео цомог гаргах,  эдийн засгийн эргэлтэд оруулах, 

 

“ДЭЛХИЙН ХӨГЖИМ” төсөл

Төслийн зорилт

Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээр дамжуулан хүн амд гоо зүйн  мэдлэг  боловсрол олгох, иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх олон нийтийн оролцоо, нийгмийн түншлэлд тулгуурлан сонгодог болон джаз хөгжмийн урсгал чиглэл, түүхийг сурталчлан таниулах,  урын санг баяжуулах, уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд уг төслийн зорилго оршино.

Төслийн зорилт

  • Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн тоглолтыг зохион байгуулж иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • Сонгодог болон джаз хөгжмийн бүтээлээр урын санг баяжуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулж, цахим уран бүтээлийн хадгалалтын нэгжийг бүрдүүлэх
  • Сонгодог болон орчин үеийн хөгжмийн шинэ уран бүтээлийн нийлүүлэлтийг телевиз, радиогийн орчинд нэмэгдүүлэх
  • Хөгжмийн уран бүтээлийг цахим хэлбэрт хувиргах, зах зээлд нийлүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, цахим орчин дахь сонгодог хөгжмийн уран бүтээлийн эзлэх хувийг  нэмэгдүүлэх;
  • Шилдэг бүтээлийн аудио, видео цомог гаргах, дахин давтагдашгүй хөгжмийн уран бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах,
  • Шилдэг бүтээлийг үүрэн телефоны орчинд нэмэгдүүлэх,