Хүүхдийн баярын бэлэг “Хувдай ишигний паян” симфони үлгэр.

Улсын Филармони “Хувдай ишигний паян” симфони үлгэрээр бяцхан үзэгчиддээ эх үрсийн баярын бэлэг барих гэж байна. Уг симфони үлгэр нь 30 жилийн тэртээ АЖ, ТШ-т Ц.Намсрайжавын симфони үлгэрийн хөгжмийг зохион, хөгжимчин, уг оркестрийн угалзан бүрээч СТА Ч.Нянгар цомнолыг нь бичин Замын Цагдаагийн газартай хамтран 1983 онд анх тоглогдсон юм. Харин энэ жил Улсын Филармони нь “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийн хүрээнд 5-р сарын 28-нд 13:00, 15:00 цагуудаас өөрийн тайзнаа тоглохоор боллоо. Энэхүү симфони үлгэр нь хүүхэд багачуудад замын хөдөлгөөнд зөв боловсон, соёлтой оролцоход зориулсан сургалт танин мэдэхүйн зорилготой юм. Нэмж хэлэхэд тасалбар  5000₮-р худалдаалагдаж байгаа ба анги хамт олноороо захиалбал 20%-н хөнгөлөлттэй юм. 

Холбоотой мэдээлэл