“ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГ” БАТЛАГДСАНЫ 70 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА.

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаг батлагсданы 70 жилийн ойд зориулсан үйл ажиллагааны хүрээнд “Түгээмэл Эрх-Хөгжил” ТББ-ын зүгээс санаачлан Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын Холбоо, Глоб Интернэшнл Төв хамтран „Түгээмэл Эрхийн Төлөө!“ сайн санааны тоглолт зохион байгуулах юм. Тоглолтод сонгодог урлагаар хичээллэдэг гадаадын хуульчид ба мэргэжлийн уран бүтээлчид Улсын Филармонийн симфони найрал хөгжимтэй хамтран уран бүтээлээ толилуулна.

Энэхүү тоглолт нь хууль, эрх зүй ба урлагийн салбарын мастерууд нэг дор цугларах өвөрмөц олон улсын соёлын арга хэмжээ болох ба орлогыг өсвөр үеийхний экологи, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх "Номин-Хөгжил Клуб“-ын үйл ажиллагаанд бүрэн зарцуулах юм.

Тоглолтын дараа талархлын хүлээн авалттай.

 

Холбоотой мэдээлэл