Хөгжмийн хүрээлэн 45 дахь жилтэйгээ золголоо

1972 онд Соёлын яамнаас Улсын Филармони байгуулж концертын байгууллагуудыг төвлөрүүлэх шийдвэр гарч байжээ.Тэр цагаас хойш хөгжмийн их хүрээлэн хүрээгээ тэлсээр өдгөө Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баян Монгол жазз найрал хөгжим, Улсын Филармонийн гоцлол дуучид, захиргаа удирдлагын ажилчдаас бүрдсэн их айл энэ жил 45 дахь жилтэйгээ золгож байна.

Ойн хүрээнд “Монгол Улсын Филармони- 45” баярын концертыг 12-р сарын 15-нд Соёлын төв өргөөний тайзнаа тоглох гэж байна. Тоглолтод Улсын Филармонийн нийт уран бүтээлчид оролцохоос гадна урилгаар ДБЭТ-ын гоцлол дуучин С. Мөнгөнцэцэг/МУГЖ/ С. Мөнгөнцэцг /СТА/ Б. Энхнаран, Никитон хамтлагийн дуучин Б. Батчулуун /МУУГЗ/, Номин талст хамтлагийн дуучин Т. Дэлгэрмөрөн /СТА/ нар оролцоно.

Тоглолтын тасалбарыг 100GG оноогоор 5000 төгрөг хөнгөлүүлэх болон Улсын Филармонийн тасалбарын касс онлайн худалдааны https://www.ticket.mn/event/date/833/ сайтаас худалдан аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 8800-4849, 9919-6623 дугаараас тодруулна уу.

Холбоотой мэдээлэл