Хайрын баярын бэлэг “I lOVE YOU” тоглолт болно.

Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар жил бүрийн 2-р сарын 14-нд тохиодог гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан “I love you” тоглолтоо дурлалт хосууд, үзэгч сонсогчдынхоо хүртээл болгох гэж байна. Тав дахь жилдээ  уламжлал болон зохион байгуулагдах тус тоглолтонд улсын Филармонийн “Баянмонгол” биг бэнд, Симфони найрал хөгжмийн утсан хөгжимчдийн бүрэлдэхүүнтэйгээр хайрын сэдэвт дуунуудыг үзэгч, сонсогчдодоо хүргэх юм.

Тоглолт улсын Филармонийн концертын танхимд 2017 оны 02-р сарын 13,14-нд 20:00 цагаас тус тус тоглогдох ба дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 88010854 дугаарын утсаас лавлах боломжтой.

Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

 

Холбоотой мэдээлэл