“Урлагаар эмчилье” хоёр дахь жилдээ

Соёл урлагийн ажилтны өдрийг угтаж Улсын Филармони, Баянзүрх эмнэлэгтэй хамтран “Урлагаар эмчилье II” арга хэмжээг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулалаа.

Энэхүү арга хэмжээ нь ажилчдын болон хэвтэн эмчлүүлэгч хүмүүсийн сэтгэлзүйг, урлагаар дамжуулан дэмжих , байгууллагын ажилчдын ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх, төв тасгуудын үйл ажиллагааг урлагийнханд болон эмчлүүлэгчдэд танилцуулах зорилготойгоор хийгддэг билээ. 

Тус арга хэмжээнд оролцсон хүмүүсийн сэтгэгдэлээс хуваалцахад:

  • А.Бинъяа: Үнэхээр сайхан санагдлаа. Өвчтэй хүмүүсийн сэтгэлийг сэргээсэн сайхан үйл ажиллагаа боллоо. Хүнийг сэтгэл санаагаар нь эмчилж байна гэдэг чинь гоё шүү дээ. Баянзүрх эмнэлэгийн эмч нартай болон Улсын Филармонийн хамт олонд баярлалаа.
  • Б.Отгончимэг: Өнөөдрийн арга хэмжээ их сайхан болж байна. Хүү маань үлгэрийн баатруудтай цуг зургаа авхуулаад их хөгжилтэй байлаа. Үнэхээр сэтгэл өндөр байна.
  • Номуундарь, 16 настай Эмнэлэгт их уйдаж байсан болохоор гоё санагдлаа. Би том болоод урлагийн хүн болно гэж боддог болохоор урлагийн тоглолт үзэх их дуртай. Би ч гэсэн эмнэлэг, сургууль, гээд байгууллагуудад урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг хүн болно.

 

Холбоотой мэдээлэл