Улсын Филармонийн Морин хуурын чуулга Эрээн хотод тоглолт хийлээ.

Өвөр Монголын Эрээн хот байгуулагдсаны 60 жил, Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 20 жилийн ойд зориулж Улсын Филармонийн Морин хуурын чуулга 5-р сарын 6-ны үдэш Эрээн хотод тоглолт хийлээ. Тэртээ 1992 онд анх хориодхон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж  байсан Морин хуурын чуулга өдгөө өнөр өтгөн болж олон сайхан уран бүтээлийг үзэгч олондоо хүргэсэн бөгөөд Монгол улсынхаа нэр хүндийг дэлхийд өргөж яваа том чуулга юм.

Тоглолтын үеэр “Монгол аялгуу”, “Сэрсэн тал”, “Хөх торгон цамц” зэрэг онцгой сайхан уран бүтээлүүдээ Эрээн хотын иргэдэд сонирхуулсан байна.





Холбоотой мэдээлэл