"Солонгын үдэшлэг" боллоо.

Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Солонгын анхны бие даасан “Үдэшлэг” тоглолт 2016.04.07 – нд 19.00 цагт Улсын филармонийн концертийн танхимд боллоо.  Тоглолтонд “Баянмонгол” джаз найрал хөгжим, Удирдаач С.Саруул-Од, A sound хамтлагын даралтат хөгжимчин Т.Пүрэвсүх, ХБНГУ- ын нарийн бүрээч Frederik Koster нар оролцсон юм.

Тоглолтын хөтөлбөрт “Shiny stocking”, “Cute” зэрэг хөгжмийн номеруудаас гадна  “Almost like being in love”, “If I give me hearth to you” мөн Б.Солонгын өөрийн зохиосон “Сахалтай”, “Учрал”, “Second” зэрэг дууны уран бүтээлүүд багтсан байлаа.

Дуучин Б.Солонгын анхны бие даасан тоглолт болон төрсөн өдөр нь тохиосон давхар баярын өдөр байсан  бөгөөд тоглолт олон сайхан гэнэтийн бэлгүүд, цэцгийн баглаа, алга ташилтаар дүүрэн халуун дулаан уур амьсгалтай мөн дараагийн тоглолт хэзээ болох бол гэсэн хүлээлттэйгээр дууслаа. Дуучиндаа цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

 

Холбоотой мэдээлэл