ОУ-н гэр бүлийн өдөрт зориулсан БИД НЭГ ГЭР БҮЛ тоглолт 4-дэх жилдээ.

Улсын Филармониос Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бид нэг Гэр бүл” тоглолтоо үзэгч сонсогчид та бүхэндээ толилуулах гэж байна.

Анх 2013 онд улсын Филармонийн дуучдийн санаачлагаар зохион байгуулагдаж байсан уг тоглолт 4 дэх жилдээ тоглогдох гэж байгаа бөгөөд өмнөх жилүүдэд нэгдсэн байдлаар нэг удаагийн тоглолт хийж байсан бол энэ жил улсын Филармонийн гоцлол дуучид “Баян Монгол” жазз найрал хөгжим, Морин хуурын чуулгатай хамтран тус тус хоёр удаагийн тоглолт зохион байгуулах юм.

Тоглолтонд Улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, “Баян Монгол” жазз найрал хөгжим, удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/ болон улсын Филармонийн гоцлол дуучин С.Баттулга /СТА/, Ц.Хулан /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Т. Амина /СТА/, П. Өнөржаргал /СТА/, Л. Насанбуян /СТА/, Б. Дэлгэрбаяр /СТА/, Б. Номин-Эрдэнэ, Б.Солонго, Т. Отгонбаяр, С. Нямбаяр нар оролцоно.

Мөн Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн урлагийн байгууллагууд “Элэг нэгт монголчууд” сангийн “Элэг бүхний төлөө 10,000” хорт хавдрын эсрэг аянд нэгдэж байгаа билээ. Тэгвэл Монгол Улсын Филармони нь “Бид нэг Гэр бүл” тоглолтоороо энэхүү аянд нэгдэж тоглолтын бүх орлогыг  “Элэг бүхний төлөө 10,000” аянд хандивлах юм.

Тоглолтын хуваарь:

2016 оны 05-р сарын 14-ны 15:00 цагт

“Баян Монгол” жазз найрал хөгжим, гоцлол дуучдын хамтарсан тоглолт,

2016 оны 05-р сарын 14-ны 18:00 цагт

Морин хуурын чуулга, гоцлол дуучдын хамтарсан тоглолт тус тус улсын Филармонийн концертын танхимд болно.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 99925074, 99842610-с лавлана уу.

Холбоотой мэдээлэл