МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН 25 ЖИЛИЙН ОЙ БОЛНО

Тэртээ 1993 оны 04-р сарын 16-ны өдөр Морин хуурын чуулга анхныхаа тоглолтыг ард түмэндээ хүргэж байсан түүхтэй. Түүнээс хойш Монголын төдийгүй дэлхийн урлагийн тайзнаа шинэ хэв маяг, өнгө дуугаралтыг бий болгосон. Ц.Батчулуун багш бүх шавь нараараа уран бүтээлчдээ бүрдүүлж Морин хуурын чуулгаа байгуулж байсан нь өдгөө дэлхий дахинаа Монголын нэрийн хуудас болсон чуулга болжээ. Энэ жил тус чуулгын 25 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд олон арга хэмжээ, тоглолтууд, шинэ бүтээлүүд туурвиж буй тэд 25 жилийн турш  ямар хэмжээнд хүрч, юу хийж бүтээснээ уран бүтээлээрээ дамжуулан үзэгч, сонсогчиддоо хүргэсээр байна.

            Монгол улс үндсэн хуулиа баталсан тэр ядруухан жилүүдээс эхлээд одоог хүртэл Дэлхийн тайзнаа улсынхаа нэрийг гаргаж байгаа Морин хуурын чуулгын уран бүтээлчид 10-р сарын 21-нд ойн баярын тоглолтоо хийх гэж байна.

10 р сарын 16 нд          13:00                Хэвлэлийн бага хурал

                                                                                    /Улсын филармони/

10 р сарын 20 нд          8:00                  Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, удирдаач, нэрт сурган  

хүмүүжүүлэгч Ардын Жүжигчин Цэндийн Батчулууны дурсгалыг

хүндэтгэж цэцэг өргөнө

                        /Авида бурханы цэцэрлэгт хүрээлэн/

15:00                 Хөгжимчин, зураач Г.Гантулгын Морин хуурын чуулгын 25

                         жилийн ойд зориулсан “ Оршихуй... Цагаан уул” уран зураг, гар

                         урлал, МХЧ-ын түүхэн фото зургийн үзэсгэлэн

Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, удирдаач, нэрт сурган  

хүмүүжүүлэгч Ардын Жүжигчин Цэндийн Батчулууны хөрөг,

баримтат киноны нээлт

                                    14:00                “МХЧуулга 25 жил” Эрдэм шинжилгээний хурал

                                                                                    / Улсын филармонийн концертын танхим/

10 р сарын 21 нд          15:00                Морин хуурын чуулгын 25 жилийн ойн Баярын концерт

                                                                                    / Соёлын Төв Өргөөний концертын их танхим/

 

Холбоотой мэдээлэл