Морин хуурын чуулгын 25 жилийн ойн хүрээнд ”NOVEL MELODY” концерт болно

Энэ жил Монгол улсын морин хуурын чуулгын 25 жилийн ой тохиож байна. Тэртээ 1992  онд Цэндийн Батчулуун багшийн санаачилгаар засгийн газрын тогтоол гарган байгуулагдаж байсан тус чуулга өдгөө дэлхийд Монгол улсын нэрийн хуудас болоод даруй 25 жил өнгөрчээ. 1994 онд соёлын сайдын тушаалаар улсын Филармони гэдэг их айлын бүрэлдэхүүнд багтааж улсын Филармонийн морин хуурын чуулга болсон түүхтэй.
 
25 жилинхээ ойн хүрээнд Морин хуурын чуулгаас шинэ уран бүтээлүүд, концерт туурвиж байгаагийн нэг нь “NOVEL MELODY” концерт юм. 

Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг харуулсан тус тоглолт жил бүр шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц тоглолтуудых нь нэг билээ.

“NOVEL MELODY” concert 100 хувь шинэ бүтээлүүд байх ба концертын урын санд Японы Ryuichi Sakamoto, Францын Claude Debussy, Manuel Ponce, Gabriel Faure, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүхийн “Red rose”, “Soft” зэрэг бүтээлүүд багтана.
 
Тоглолтонд: Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, Н.Жигжиддорж урилгаар жазз дуучин А.Оюундарь оролцож Францын алдарт дуучин Edith Piaf-н дуунуудаас үзэгчдийн хүртээл болгоно. 

Тоглолт 2017.04.16-нд улсын Филармонийн тайзнаа болно.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг:7011-80128800-48499919-6623 дугаараас тодруулна уу.

Холбоотой мэдээлэл