Морин хуурын чуулгын шинэ бүтээлийн дээжис үзэгчдийн хүртээл болно

Монголын ард түмний цэцэн билэг, саруул ухааны бэлгэдэл болон үүсч хөгжсөн хоёрхон утастай морин хуур хөгжмөөр хорвоогийн бүх л ая эгшиг, айзам хэмнэлийг уянгалуулсаар ирсэн уран бүтээлчид бол Морин хуурын чуулгынхан билээ.

Жил бүрийн анхны тоглолтоо шинэ содон бүтээлээр нээдэг Морин хуурын чуулга энэ жил Орчин цагийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс бүрдсэн концертоо энэ сарын 25-нд 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа хийх гэж байна.

Концертонд хөгжмийн зохиолч Төрийн Соёрхолт Ц.Нацагдорж, Ш.Өлзийбаяр /СТА/, Цэн.Эрдэнэбат /СТА/ нарын өнөө цагт бүтээлүүд нь олны сэтгэлд хүрч буй хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тоглогдох юм. Уламжлалт сэтгэлгээ, оюун соёл, шүтлэг бишрэл бэлгэдэхүйн эрхэм дээд бүхн ийг цогцл оосон хөгжмийн бүтээлийг сонордохыг хүсвэл улсын Филармонийн концертын танхимыг зориорой.

Холбоотой мэдээлэл