Морин хуурын чуулга төрсөн өдрөө тэмдэглэлээ.

Улсын Филармонийн Морин хуурын чуулга 24 насныхаа төрсөн өдрөөр буюу 2016 оны 4-р сарын 16-ны өдөр “Novel melody” цөөхүүл хөгжмийн концертоо тоглолоо. Морин хуурын чуулгыг байгуулах Засгийн газрын тогтоол 1992 оны 7-р сарын 9-нд гарсан боловч хамгийн анхны тоглолтоо 1993 оны 4-р сарын 16нд Дуурь Бүжгийн Акедемик театрт  хийж байжээ. Тиймээс жил бүрийн 4-р сарын 16-ны өдрийг Морин хуурын чуулгын албан ёсны төрсөн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

“Novel Melody” тоглолт нь энэ жил гурав дахь удаагаа тоглогдож байгаа бөгөөд бүрэлдэхүүн болон бүтээлүүдийн хувьд 80-90% шинэчлэгдэн тоглогдсоноороо онцлог болсон юм.  Мөн Италийн удирдаач Роберто Салвалиао, дуучин Сальваторе Маньери нар урилгаар оролцсон нь энэхүү тоглолтын бас нэгэн онцлог байж чадлаа. Тоглолт нумт хөгжмийн хэсэг, үлээвэр хөгжмийн хэсэг, цохивор хөгжмийн хэсэг, товшуур хөгжмийн хэсгүүдээс бүрдсэн байсан ба орчин цагийн хөгжийн зохиолчдын томоохон төлөөлөл болсон Astor Piazolla-н бүтээлүүд мөн David Popper, Claude Bolling нарын бүтээлүүд тоглогдсон юм.

Морин хуурын чуулга нь уран бүтээлчдийн гайхалтай авъяас чадвар, тэдний нөр их хөдөлмөрийг шингээсэн хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн мөн морин хуур гэдэг хөгжмийн хосгүй чадварыг харуулсан нэгэн гайхалтай үдшийг үзэгч түмэндээ бэлэглэлээ. 

Холбоотой мэдээлэл