МОНГОЛ ХЯТАДЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАМТАРСАН ТОГЛОЛТ БОЛЛОО

Өвөр Монголын Үндэстний Урлаг Жүжгийн Хүрээлэнгийн урилгаар Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн хамтарсан тоглолт 10-р сарын 21-нд Хөх хотын спортын ордонд боллоо. Тоглолтонд Өвөр Монголын үндэсний их найрал хөгжим, Монгол улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид зэрэг 100 гаруй уран бүтээлчид оролцож удирдаач МУУГЗ Б.Нямдорж, СТА С.Саруул-Од, Хятад улсын 1-р дэсийн удирдаач Эри Да нарын удирдлаганд “Адуучин”, “Мартаж чадахгүй”, “Гаадаа Мээрэн” зэрэг уран бүтээлийг Хөх хотын үзэгчдэд толилууллаа.


Мөн Өвөр Монголын залуу дуучин Бай Юй Хуа болон улсын Филармонийн дуучин хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө. Улсын Филармони Хятад улсын мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтарсан тоглолтыг жил бүр зохион байгуулдаг ба ирэх жил ГуанЖу, Шанхай хотуудаар аялан тоглолт хийх юм.




Холбоотой мэдээлэл