Маргааш MOVIE SWING тоглолт болно

Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн энэ оны эхний тоглолт болох шилдэг киноны дуу хөгжмөөс толилуулах “MOVIE SWING” тоглолт маргааш буюу 2018 оны 01-р сарын 19-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглогдоно. Тоглолтод улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим удирдаач С.Саруул-Од /СТА/, дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцоно. Тоглолтын хөтөлбөрт Hawai Five-0, James Bond 007, Rocky, Les Miserables, Star wars, Kill Bill, Pretty women, Халтар царайт, Бригада, “Ы” ажиллагаа зэрэг киноны дуу хөгжмүүд багтсан байна.

Тасалбарыг Филармонийн касс, онлайн худалдааны тикет.мн сайтаар худалдаалж байгаа бөгөөд 1900-1800 үнэгүй хүргэж өгч байна. Тасалбарын үнэ 25,000₮ байх ба Юнителын хэрэглэгчид 100gg оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 70148012, 99925074-с лавлана уу.

Холбоотой мэдээлэл