Маргааш City Swing тоглолт болно.

Улсын Филармонийн концертын танхимд маргааш буюу 2016 оны 11-р сарын 18-нд 19:00 цагт Дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүд мөн монгол дуу хөгжмийг жазз найруулгаар үзэгч, сонсогчдодоо толилуулдаг “City Swing” жазз тоглолт болно.

Тоглолтонд: “Баянмонгол” жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од /СТА/, улсын Филармонийн гоцлол, жазз дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Солонго, урилгаар дуучин Одноо /Lemons/ болон Герман улсаас ирсэн алдарт трубач Bastien Rieser нар оролцоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99925074-с лавлана уу.

Юнителийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100gg оноогоор 5000₮ хямдруулан авах боломжтой. 

Холбоотой мэдээлэл