Гурван оркестр хамтарч тоглоно.

Монгол Улсын Филармони үзвэрийн 45 дахь жилийн нээлтийн тоглолтоо 10-р сарын 15-нд Соёлын төв өргөөнд 15.00 цагаас хийх гэж байна. Нээлтийн арга хэмжээнд улсын Филармонийн гурван оркестр болох Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим хамтран тоглох бауран бүтээлүүдийн номерын сонголтууд үзэгч, сонсогчдын анхаарлыгтатаж байгаа юм. 

Тухайлбал хөгжмийн зохиолч СТА Б.Чинбатын “Аравт” киноны хөгжмийг морин хуурын чуулга, дэлхийн алдарт модерн жазз хөгжмийн зохиолч Chick Corea-ийн “Spain” бүтээлийг Баянмонгол жазз найрал хөгжим, Camille Saint-Saеns-ын “Danse Macabre” бүтээлийг симфони найрал хөгжим тоглох бол дэлхийн алдарт “Danzon № 2”-ийг 3 оркестр хамтарч тоглох гэж байна. Улсын Филармонийн “NEW SEASON 2017” тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/mongolian state philharmonic, www.mgl-philharmonic.com хуудаснаас болон 7011-8012, 7014-8012 дугаарын утсаар авах боломжтой.

 

Тасалбарыг: https://www.ticket.mn/event/date/303/ 1900-1617 дугаарын утсаар үнэгүй хүргүүлээрэй.

Холбоотой мэдээлэл