Валентиний баярт зориулсан I LOVE YOU тоглолт 6 дахь жилдээ

Улсын Филармониос жил бүрийн Валентиний баяраар уламжлал болгон зохион байгуулдаг I love you тоглолтоо 2018 оны 02-р сарын 14-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолтод Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид, удирдаач С.Саруул-Од, дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нар оролцож хайр дурлалын сэдэвт дуу, хөгжмийг үзэгч сонсогчдын хүртээл болгоно.

Энэхүү тоглолтын тасалбар Филармонийн кассаар болон https://www.ticket.mn/event/230/ сайтаар худалдаалагдаж байгаа бөгөөд 1900-1800 үнэгүй хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 9992-5074-өөс лавлана уу.

Холбоотой мэдээлэл