“БАЯН МОНГОЛ” джаз найрал Хөх хотод тоглоно.

Монгол улсын Филармони БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Үндэсний дуу бүжиг жүжгийн хүрээлэн”-тэй хамтран ажиллах санамж бичгийг 2016 оны 1-р улиралд байгуулсан бөгөөд хоёр байгууллагын хамтын ажиллагааны эхлэл болж “Баян монгол” джаз найрал хөгжмийн тоглолтыг Хөх хотын үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнд 04 сарын 16-17-нд зохион байгуулах гэж байна. Тус тоглолтонд Улсын Филармонийн “Баян монгол” джаз найрал, гоцлол дуучид, утсан хөгжимчид гэсэн 40 гаруй хүний бүрэлдэхүүн оролцох юм.

 

Холбоотой мэдээлэл