Баянмонгол жазз найрал хөгжим “Дуган хад”-д амжилттай тоглолоо.

Монгол улсын Филармони 6-р сард Гадаад дотоодын аялагчид, жуулчдад зориулсан тоглолт, тэдний оролцоо, дэмжлэгт тулгуурлан үндэсний өв соёл, түүх заншлаас улбаатай монгол хөгжмийн бүтээлийг сурталчлах зорилгоор “Монголын сайхан орон” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл уг төслийн тоглолт болох Баянмонгол жазз найрал хөгжмийн “Summer Swing” тоглолт 2016 оны 06-р сарын 11-нд “Дуган хад” аялал жуулчлалын цогцолборт амжилттай тоглолоо.

Уг тоглолтонд “Баянмонгол” жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, удирдаач СТА С. Саруул-Одын удирдлагаар тоглож, дуучин Н. Наранбаатар /СТА/, Т. Амина /СТА/, Б. Солонго нар аялал жуулчлалын цогцолборт амарч байгаа сонсогчдодоо ая дуугаа өргөсөн юм.

Тоглолтын хөтөлбөрт дэлхийн жаззын томоохон төлөөлөгчдийн Joy cooking, Samantha, Sing sing sing, Warm breeze, Moten swing зэрэг бүтээлүүдээс гадна Beyond the sea, All of me, Almost зэрэг дууны уран бүтээлүүдийг тоглож сонсогчдын хүсэлтийн дагуу олон хөгжмийн бүтээлүүдийг тоглосон юм. Байгалын үзэсгэлэн, агаарын сайханд жазз хөгжимтэй нэгэн үдшийг өнгөрөөсөндөө амрагч, сонсогчдын сэтгэгдэл өндөр байлаа.

Холбоотой мэдээлэл