Амралтын өдрөөр бяцхан үрстэйгээ хүүхэлдэйн киноны ертөнцөөр...

Улсын Филармониос энэ онд хэрэгжүүлж буй танин мэдэхүйн зорилтот төслийн хүрээнд Дэлхийн шилдэг хүүхэлдэйн киноны хөгжмийн “Танил ертөнц ” тоглолтыг 2017 оны 04-р сарын 08-нд 15:00 цагт Улсын Филармонийн концертын танхимнд ганцхан удаа зохион байгуулах гэж байна. Тус тоглолтонд та бидний хэзээний танил хүүхэлдэйн киноны хэсгээс үзүүлэн тухайн үйл явдлынх нь хөгжим, дууг тоглодгоороо хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглолт болох юм.

Тоглолтын хөтөлбөрт

1.      Ну погоди

2.      Tom jerry

3.      Let it go

4.      Я чебух

5.      Улыбка

6.      Чоно, туулайн дуу

7.      Бага насаа хайрлаж явна

8.      Hey pachuco

9.      Finger family

10.  Lion king

11.  Электрон жаал зэрэг хүүхэлдэйн киноны дуу, хөгжмөөс толилуулах аж.

Тус тоглолтын удирдаачаар Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/ болон Улсын Филармонийн гоцлол дуучин П. Өнөржаргал /СТА/, Н.Наранбаатар /СТА, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Солонго нар оролцоно. Таны хүүхдийн хөгжмийн боловсролд томоохон хувь нэмэр оруулах "ТАНИЛ ЕРТӨНЦ" тоглолтыг үзэж амралтын нэгэн өдрийг бяцхан үрсдээ зориулахыг уриалж байна.

Тасалбарыг:
Филармонийн касс
www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

Дэлгэрэнгүйг:
70118012, 88010854-с лавлана уу.

Холбоотой мэдээлэл