АЛТАН ӨРГӨӨ КИНОНЫ СОНИРХОЛТОЙ ТҮҮХЭЭС

1940-өөд оны хүйтэн дайны үе ард хоцорч Монгол-Германы найрамдалт харилцааны илэрхийлэл болгон хоёр орны уран бүтээлчдийн хамтаар 1961 онд энэхүү киног бүтээсэн түүхтэй. Монгол ардын үлгэр домгоос сэдэвлэн зохиолч С.Эрдэнэ, Германы зохиолч Курт Бортфелд нар кино зохиолыг бичжээ. Хамтын бүтээл хэдий ч зохиолын үйл явдал дан монголчуудын амьдрал ахуй, соёлыг дэлгэн үзүүлсэн (Лусын хааны ахуйд л европ үлгэрийн шинж чанар багахан орсон нь бий) юм. Нэгэн шидтэний захиасаар авдартай эрдэнэс буюу цэвэр усны ундаргыг сахиж хамгаалдаг Пагва өвгөний гурван хүүгийн ууган хоёр нь авдарт юу байгааг сонирхон нээснээс болж ган гачиг нүүрлэснээр киноны үйл явдал өрнөнө. Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж тухайн үеийн киноны хөгжмийг Германд Герман оркестр тоглож бичүүлсэн байна. Үүнээс хойш 1994 онд Улсын Филармонийн удирдаач МУСГЗ Н.Туулайхүүгийн хүсэлтээр бүрэн эрхт Герман улсын элчин сайдаас “Алтан Өргөө” киноны хөгжмийн партитурыг авах хүсэлт гаргасан байна. Улмаар тэр жилээ Герман улсын элчин сайд хөгжмийн партитурыг өөрийн биеэр удирдаач Н.Туулайхүүд хүлээлгэн өгч 1995 онд улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглосон байдаг.  Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн 60 жилийн ойн хүрээнд 23 жилийн дараа “Алтан Өргөө” киноны хөгжмийг 2017 оны 4-р сарын 27-ны 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа дахин тоглогдох гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 9913-3522, 9919-6623 дугаараас тодруулна уу. Тасалбарыг: Улсын Филармонийн кассаар болон Ticket.mn сайтаас болон 1900-1617 лавлах үнэгүй хүргэж байна. Мөн MOBICOM-н хэрэглэгч та бүхэн candy-гээрээ тасалбараа хөнгөлүүлээд авах боломжтой.

Холбоотой мэдээлэл