Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тоглогдлоо.

Улсын Филармонийн 6,7-р сард хэрэгжүүлж буй Монголын сайхан орон төслийн эхний тоглолт болох Морин хуурын чуулгын “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” концерт 2016 оны 06-р сарын 10-ны өдөр болж өнгөрлөө. Тоглолт хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Тэнгэрийн дуудлага” зохиолоор эхлэж Б.Шаравын “Ятгын концерт”, Ц.Нацагдоржийн  “Эвэр бүрээний 2-р концерт”, Н.Жанцанноровын “Хэрлэн барсын домог” морин хуурын 2-р концерт зэрэг бүтээлүүдээр үргэлжилсэн юм. Тоглолтонд залуу хөгжимчин М.Бат-Өлзий /морин хуур/, П.Дэлгэрцэцэг /ятга/, О.Туул/ёочин/, Ч.Мөнхжин  /эвэр бүрээ/ нар гоцолсон нь Морин хуурын чуулга нь энэхүү тоглолтоороо залуу хөгжимчдөө дэмжих зорилготой байсан нь харагдсан билээ.

Мөн залуу хөгжмийн зохиолчдыг ардын хөгжимд зориулсан бүтээл илүү олноор туурвиж байгаасай гэсэн сэдэл өгөх зорилго байгааг удирдаач СТА Д.Түвшинсайхан тоглолтын үеэр хэлсэн юм. Ийм нэгэн Монгол аялгуу эгшиглэсэн үдшийг Улсын Филармони үдлээ.

 

Холбоотой мэдээлэл